tag:blogger.com,1999:blog-3002333249505713692024-03-02T00:22:42.735-08:00Б.Түмэнбаярcity hallhttp://www.blogger.com/profile/07003635823770741501noreply@blogger.comBlogger23125tag:blogger.com,1999:blog-300233324950571369.post-20623970916749814612013-11-13T04:55:00.002-08:002013-11-13T04:57:29.688-08:00
Хотгойдын шадар ван Чингүнжав Манжийн эсрэг тэмцэж явсаар урвагчидын
балгаар баригдан Бээжинд хүргэгдэн зоосны нүхээр маахаа шулуулан
үрэгдсэн гэдэг. Чингүнжавтай шадарлан явсан нутаг хошууны хотгойдуудыг
манжууд хавчин хяхаж алж талан нутаг орондоо байхад бэрхтэй болсон тул
нэг хэсэг айл өрхүүд дүрвэн зугатаж Хар ус нуурын хойт үед ирж засаг
ноёноос нутаг хошуундаа оршин суулгах зөвшөөрөл гуйхад нь хошууны ноён
нь "Та нар мянган цэрэг жагсаавал нутаг олгон суулгая" гэжээ. Хотгойдууд
мянган эр цэрэг жагсаах гэсэн боловч хүний тоо хүрэхгүй байсан тул
эмэгтэйчүүддээ дуулга өмсгөн хутга зүүлгэж жагсаан хүнийхээ тоог мянгад
хүргэсэнээр уг нутагт нутаглан амьдрах зөвшөөрөл авч чаджээ. Тэр цагаас
хойш уг хотгойдуудыг Мянгат хэмээн нэрлэсээр одоо Мянгад болон Ховд
аймгийн нэгэн сум болжээ. Мянгадуудын домоглон ярьдгаар "Та нар хөх
хаяавч, хөх өрхтэй байгаарай. Би түүгээр чинь таньж эргэж ирнэ" гэж
Чингүнжав хэлсэн тул энэ домог одоо ч амь бөхтэй оршин мянгадууд хөх
хаяавчтай айлууд олон үзэгддэг бөгөөд эмэгтэйчүүд нь бүсэндээ хутга
зүүдэг уламжлал одоо ч мэр сэр үзэгддэг. Иргэний үнэмлэхэн дээр яс үндэс
мянгад гэх нь зохимжгүй бөгөөд угтаа тэд "хотгойд" гэж бичвэл илүү
зохимжтой юмаа.
Anonymoushttp://www.blogger.com/profile/01067035404348520647noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-300233324950571369.post-48918629788918069942013-11-13T04:54:00.000-08:002013-11-13T04:54:06.200-08:00
Тоос буудгүй Вансэмбэрүү цэцгийг
Учран хараад мөнхөрнө гэдэг
Урьдын үг үнэн болов уу
Тэгвэл би тэр сайхан Вансэмбэрүү цэцгийг
Тэртээ уулын оройд байвал
Ээжийгээ би үүрээд
Энэхэн насандаа очих байлаа...,
Хэрийн хүнд олддоггүй Вансэмбэрүү цэцгийн нутаг Ховд аймгийн
Мөнххайрхан сумын нутаг Арцат, Долоон нуурын эхэнд цайран байх цэцэгсийг
оройн наран доор харахад сэвлэг нь хийсэх хүүхэд адил харагдаж хүн
байгалийн алтан хэлхээсийг сануулдаг.
Anonymoushttp://www.blogger.com/profile/01067035404348520647noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-300233324950571369.post-55946243447581109282013-11-13T04:47:00.001-08:002013-11-13T04:49:02.551-08:00
бол Ховд аймгийн Дөргөн сумын нутагт орших "Алаг уул" хэмээн нэрлэгдсэн
байгалийн сонин тогтоцтой нэг тал нь ув улаан, нөгөө тал нь хав хар
өнгө хоршин цогцолсон догшин сүртэй хайрхан юм.
Сайхан нутгийн тухай их зохиолч Т.Галсан:
Шувууд нь буухаараа Нуур нь үзэгддэггүй
Шувууд нь нисэхээр Тэнгэр нь харагддаггүй гэсэн бол
мөн л ардын их найрагч Д.Пүрэвдорж:
Нууранд нь хун өвөлжсөн
Нутагт нь хүн хорогдсон Дөргөн нутаг сайхан нутаг хэмээн магтан шүлэглэсэн байдаг.
Anonymoushttp://www.blogger.com/profile/01067035404348520647noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-300233324950571369.post-11528795564425101712013-11-11T23:22:00.000-08:002013-11-11T23:22:42.708-08:00
УС НУТГИЙН НЭГЭН ДОМОГ
Эрт урьдын цагт
нэгэн сайхан бүсгүйг харь нутгийн хаан богтлон одоогийн Бээжин хотноо
авч одов. Харьд очсон бүсгүй ус нутгаа санан үг дуугаралгүй, хоол ч
идэлгүй олон хоножээ.
Санаа зовсон хадам эцэг нь бэрээсээ юунд
санаашран гуниглан буйг асуухад хариуд нь "умбаж шумбаж өссөн мөрөн
голоо санан санан санаашрав" хэмээн хариулжээ. Тэгэхэд нь хадам эцэг нь
Сартагтай баатрыг дуудан ирүүлж тэр санаад байгаа голыг нь Бээжинд
урсган авчир хэмээн тушаажээ. Сартагтай баатар бүсгүйн шумбаж өссөн
голыг Бээжинлүү урсган авчраад хаандаа ийнхүү айлдав:
"Нутгийнх нь голыг хүүхэдтэй авгай шиг уйлуулан
Ботготой ингэ шиг буйлуулан авч ирэв" гэж айтгажээ. Ийн хэлмэгц ханаран
урсаж байсан гол буцан урсаж гэнэ. Сартагтай баатар ихэд уурсан нэгэн
хүрз шороо хутган буцахдаа
"Эргэж эх арал бол
Буцаж булжим
тохоо бол" хэмээн шороогоо шидсэн нь эдүгээгийн "Агваш" хэмээн
нэрийдсэн эх арал болон тогтжээ. Энэ домгийн улбаат Сартагтайн гуу,
Булжим тохой, Агваш арал, Ховд аймгийн Хар ус нуурын цогцолбор газарт
Нутгийн түмний бахархал болон оршдог.Anonymoushttp://www.blogger.com/profile/01067035404348520647noreply@blogger.com1tag:blogger.com,1999:blog-300233324950571369.post-2199886509560249752013-11-11T22:59:00.002-08:002013-11-11T23:23:55.403-08:00
ХАРУУЛ ОВООНЫ ДОМОГ
Түүхийн нэгэн цагт
эдүгээ Харуул овоо сүндэрлэн байх нутагт цаг төр үймэж, өвчин тахал
дэлгэрч түмэн гамшиг тохиолджээ. Энэ зовлон бэрхшээлийг гэтлэх арга
замыг асуулгахаар
Тангад нутагт элч илгээжээ. Тангадын мэргэчүүд
танай нутгийн нэгэн сайн эрийг амьд дээр нь бунхлан оршуулваас энэ гай
зовлон арилах юм байна хэмээн хэлжээ. Явсан элч буцан ирж хаандаа энэ
тухай айлтгахад хаан шадар жанжингуудаа цуглуулан энэ тухай хэлж та
нарын аль нэгийг нь бунхлан оршуулахаас өөр аргагүйд хүрлээ гэхэд баатар
жанжингууд нь бараан царайлан чимээгүй сууцгаав. Тэгтэл хааны ач хүү нь
нутаг хошуугаа аюул гамшигаас аврах юм бол би бунхлуулья гэжээ. Хаан
үүнийг сонсоод ихэд цочирдсон боловч нутаг орныхоо амар амгалан, эрүүл
энхийг эрхэмлэн ач хүүгийнхээ хүсэлтийг ёсоор болгохоор зарлигдав.
Ингээд ач хүүг хайртай хүлэг морь, өвч бүрэн зэвсэгтэйгээр харуул овоон
дотор амьдаар нь бунхалжээ. Бунхлуулсан хааны ач хүүгийн дуулж байх нь
гурван өдөр, гурван шөнө бунхан дотроос сонсогдсоор чимээ алдарсан
гэдэг. Харуул овоог барихдаа Булган голоос харуул овоо хүртэл хүмүүс
цувран зогсож суулгатай /хувинтай/ усыг дамжуулан овоог барьж буй
газарт хүргэсэн гэдэг. Тэр өдрөөс хойш Харуул овоог нутаг усаараа
хүндэтгэн хэн ч хөндөлгүй өдийг хүржээ.
Ховд аймаг Үенч сумAnonymoushttp://www.blogger.com/profile/01067035404348520647noreply@blogger.com1tag:blogger.com,1999:blog-300233324950571369.post-68854864814653440732013-11-11T22:58:00.002-08:002013-11-11T23:24:36.224-08:00
БАЙТАГТ МӨНХӨРСӨН БААТРУУД
Ховд аймаг
Булган сум бол эх орныхоо баруун хилийг хамгаалсан эрэлхэг дайчдын алдар
цуутай нутаг юмаа. Дэлхийн 2-р дайн Халх голын чөлөөлөх дайн дуусаж энх
амгалан цаг
эхэлсэн байсан боловч баруун хил дээр зэвсэгт
тулгаралтууд удаа дараа болж эх орныхоо төлөө олон хөвгүүд амь насаа
өргөсөн байдаг. 1948 оны 7-р сарын 8-нд Байтаг Богд уулын Бүдүүн
харгайтын голыг уруудан Гоминданы армийн 100 гаруй цэрэг Монголын
хилийг нэвтрэн орж ирэхэд Байтагийн харуулын Хаянхарваа ахлагчтай хилчид
эрэлхэгээр байлдаж
Б.Гиваан, Б.Тэгшээ, Л.Даваадорж нарын зургаан
дайчин эцсийн сумаа дуустал баатарлаг тулалдаж амь насаа өргөсөн байдаг.
Харуулын агтнаас хамгийн хурдан нь хэмээн Тэгшээгийн хүрэн халзан
морийг унан байлдагч Пэлжээ Уушигийн заставруу давхисан бөгөөд гуч шахам
километр газарт 20 минут давхин очиж нэмэгдэл хүчийг дагуулан авчирж
гоминдануудыг хөөн гаргажээ. Тулалдаан болсон толгойд тухайн үед
хориглон хамгаалан байлдаж байсан дайчдын нуувчууд одоо хүртэл янзаараа
байдаг. Хамгийн урд оройд нь Хаянхарваа байрлаж байсан бөгөөд тулалдааны
дараа шалган үзэхэд Хаянхарваа нэг ч буудаагүй түүний нуувчнаас нэг ч
сумны хонгио олдоогүй гэдэг. Түүхэн үйл явдлын болсон газрыг үзэхээр
тойрон аялагчид удаа дараа очиж сумны хогионуудын түүж авсаар байгаад
одоо нэг ч хонгио олдохоо болисон юм. Хэрэв тухайн газрыг тэр л янзаар
нь хамгаалан үлдээсэнэсэн бол хэн хэрхэн тулалдсан нь одоо ч тодорхойлж
болох байсан даа.
Байтаг богд уулын наахантай Дашнайн алаг
хэмээх нэгэн толгой бий. 1947 онд Булган сумын хил хамгаалах сайн дурын
ардууд хилчидэд туслахаар явж тэр толгойд хоноглосон байдаг. Тэд орой
хоол унд хийн ил гал түлж болгоомж алдсанаас Оспаны хасагуудын анхааралд
өртөж шөнө тэднийг бүслэн буудаж галын ойролцоо хадан дээр цуг унтаж
байсан Дашнаа, Уутан хоёрыг хамтаар нь буудан хороожээ. Түүнээс хойш уг
толгойг Дашнайн алаг хэмээн нэрлэсэн бөгөөд Уутангийн хүү Мөнхдалайн нь
Булган сумын Жаргалын зам нэгдэлийн жороо удамт адууг үржүүлэн өсгөх
ажилд хүчин зүтгэж явсан юм. Уутангийн гэргий нь хожимоо Бүрэнтөгс гэдэг
хүнтэй сууж нэгэн хүү төрүүлсэн нь эдүгээгийн Улсын прокурорын ерөнхий
газрын мөрдөн байцаах албаны дарга Б.Галдаа юмаа.
Булган суманд
Чулуундаа, Чулуудай, Читкээ, Амарзаяа, хоршоо Дүгэр, хасаг толгой Дүгэр,
гээд хилийн тулгаралтанд удаа дараа оролцож явсан ахмад дайчид олон
байсан. Байтагийн уул нь угтаа Монгол улсын нутаг дэвсгэр байсан боловч
одоо бэлээс нь дээш БНХАУ-ын нутаг болж тэр үед Монгол цэргийн хилийн
отряд байрлаж байсан Командын шовгор хэмээх газар Хятадын нутагт оржээ.
Энэ бол түүхэн цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан төрөлх нутгийнхаа
багагүй хэсгийг хятадын талд өгөхөөс аргагүйд хүрсэн гэдээг.Anonymoushttp://www.blogger.com/profile/01067035404348520647noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-300233324950571369.post-82823520118749054532013-11-11T22:47:00.005-08:002013-11-11T23:25:30.694-08:00
ОЙРАДЫН ИХ ХААН
Галданбошигт хаан
/1644-1697/ нь Зүүнгарын хаант улсын хаан байв. Галданг багад нь
Зонховын шавь дүлжин Давгажалцангийн хувилгаанаар өргөмжилжээ.
Чингээд 7
наснаас нь Лхас хотноо 5-р далай лам , Ванчин Богд нарын дэргэд шавь оруулсан
байна.
Тэрээр Төвдөд 20 жил сууж шарын шашны эрдэмд гүнээ нэвтэрсэн
юм. Галданбошигт ойрдод ирээд Цорос аймгийн хан ор сууж ахынхаа хатан
байсан тухайн үедээ
Ойрдын дөрвөн түмнийг зонхилж асан Хошууд аймгийн
тэргүүн Очирт цэцэн ханы охин Ануг өөрийн хатан болгож тархай бутархай
баруун Монголчуудыг нэгтгэн Зүүнгарын хаант улсыг байгуулаад, энэ
улсынхаа хаан нь болсон юм. Тэрээр зөвхөн баруун Монголыг төдийгүй бүх
Монгол үндэстнийг нэгтгэн хүчирхэг улсыг байгуулах хэтийн зорилготой
байлаа. Үүний тулд тэрээр газар нутгаа тэлж цэрэг армиа зузаатгасаар
байв.1686 он гэхэд Зүүнгарын хаант улсын хүчирхэг саварт Хами, Турфан,
Самарканд, Бухаар, Сайрам, зэрэг төв азийн 1000 гаруй том хот атгагдсан
байлаа. Энэ үед төв азийн хамгийн хүчирхэг хүн Галданбошигт байлаа. Манж
чинь улсад дагаар орсон бялдууч ноёдтой хийсэн тэмцэл нь түүнийг
одоогийн Налайх дүүргийн нутаг Зуун модонд авчирсан юм. Манжийн гурван
гарын их цэрэгтэй хийсэн сүүлчийн тулаандаа Галдан хаан Ану хатнаа,
цэрэг армийнхаа ихэнхийг алдаад баруун тийш дутаажээ. Туулын хөвөөнд
1696 онд болсон энэ тулалдаанд Галдангийн 30000 Энх-Амгалангийн манж,
Монгол нийлсэн 50000 цэрэг оролцсон гэдэг. Ялагдсан Галдан баруун зүг
дутаахад Энх-Амгалан хааны цэргүүд эцсийг нь үзэхээр араас нь зогсоо
чөлөөгүй нэхэв. Галданбошигт хааныг Халхад дайтаж явах хооронд Зүүнгарт
Сэнгэ хааны хүү Цэвээнравдан төрийн эргэлт хийн хаан ор суужээ. Үүнийг
Манж Чин улс Орос дэмжсэн байдаг. Ингэснээр Галдан хоёр галын дунд
ганцаардаж, ямар ч хүч чадалгүй болсон юм. Амьдралынхаа сүүлчийн жил
орчмын хугацааг зугтан дутаах байдалтай явж өнгөрүүлсэн Бошигт хаан 1697
онд хор уун амиа егүүтгэжээ. Тэрээр дайсан этгээдүүддээ үүрд
Хөх Сэрхийн нуруу нь Баян-өлгий аймгийн Дэлүүн, Ховд аймгийн Ховд
сумдын нутгийн хилийн дагуу Монгол Алтайн нурууны хойт хэсэгт оршдог
бөгөөд байгалийн унаган төрх , экологийн тэнцлийг хангахад онцгой нөлөө
бүхий нутаг юмаа. Оргил нь мөнх цаст Тахилтын уул бөгөөд далайн төвшнөөс
дээш 4019 метр. Ховд аймгийн төвөөс баруун тийш 70 километр зайтай
оршдог.
Алтайн нурууны бартаа саад
ихтэй, өндөр уулсын дунд оршдог тул авто хөсгөөр зорчих боломж бараг
байхгүй юм. Иймд дархан цаазтай амьтад үргэж дүрвэхгүй, тааваараа
тайван амгалан нутагшиж, өсөж үржих бололцоо нь бүрдсэн нутаг билээ.
Тус нутгийн төв хэсэгт Хөх сэрхийн нуруу (3753 м) байрлах ба түүний
зэрэгцээ Дэлүүний нуруу (3433 м), Тахилтын нуруу (4019), Нүцгэн хүрэн
уул (3044 м), Бүргэд уул (3775 м), Ар тэрэгт (2755 м), өвөр тэрэгт (2478
м) зэрэг мөсдлийн хунх, нураг асга, гүн хавцал ам хөндий бүхий хадат
бэрх өндөр уулс орших тул дархан газрын нийт нутаг өндөр уулын хур цас,
мөс, ян сарьдаг, уулын нуга, уулын хээрийн ландшафтаас голчлон тогтоно.
Эдгээр уулсаас Буянт голын цутгал болох Тэрэгт, Ямаат, Бургуйт, Бага
Нарийн, Хөх Сэрхэт, Улиастай, Буриг, Ар жүрт, Хөх сайр зэрэг олон гол,
горхи эх авч урсана. Энэ уулын байгалийн үзэсгэлэнт байдал болон аргаль,
янгирын нөөцийг хамгаалах, тогтвортой өсөлтийг хангах зорилгоор 1977
онд дархан цаазтай газар болгожээ. Нийт 65.9 мян.га талбайтай. Тус
дархан газар нь аргаль, янгир, ирвэс, ёл, хойлог, тас зэрэг дархан
цаазтай амьтад элбэгтэй уулын нугын ба уулын нугат хээрийн бараан
хөрстэй газраар бушилзат нуга, бушилз-ботуульт уулын хээрийн
ургамалшилтай. Үүний бүрэлдэхүүнд үнэгэн сүүл, бислэг өвс, улалж,
бушилз, ерхөг, өлөн, хиаг, ботууль, мангир, сонгино зэрэг үетэн болон
сонгинолог ургамал элбэгтэй. Уг нуруунд янгир ямаа элбэг тул түүнийг нас
гүйцсэн ямааны нэрээр" хөх сэрхийн нуруу" хэмээн нэрийдсэн гэдэг.
Нутгийн ардын яриагаар хөгшин янгир Хөх сэрхийн нурууны ноён оргилоос
нөгөө ертөнцрүү буудаг гэдгийг сонсоод самсай шархирахгүй байхын
аргагүй.
Нэрт найрагч Бэгзийн Явуухулан гуай нэгэнтээ:
Өнгөрүүлсэн амьдралаа эргэж нэг
Хардаг юм гэнэлээ.
Умдаалдаг ариухан усаа үзэж нэг
Баярладаг юм гэнэлээ
Идээлдэг сайхан бэлчээрээ харж нэг
Баясдаг юм гэнэлээ.
Ижил олон сүргээ эцсийн удаа
Yздэг юм гэнэлээ
Эх болсон нутгаа сүүлчийн удаа
Хардаг юм гэнэлээ.
гэсэн мөрүүд өөрийн эрхгүй сэтгэлд тодорлоо.
"Тэхийн зогсоол" найраглалаас 1969 онAnonymoushttp://www.blogger.com/profile/01067035404348520647noreply@blogger.com1tag:blogger.com,1999:blog-300233324950571369.post-26488959482651996102013-11-11T22:43:00.001-08:002013-11-11T22:53:39.474-08:00САНГИЙН ХОТ
Add caption
Ойрадын хаан Галданбошигт
Зүүнгарын нэгэн боомт хотыг Ховд голын эрэг одоогийн Онгоцны улаан гэдэг
газрын дээхэн талд байгуулж уг хотоо Ховд /элбэг баян гэсэн утгатай
ойрд үг/ гэж нэрлэсэн.
Ойрадууд манжид эзлэгдсэний дараа Манжууд
уг хотыг эзлэн амбан захирагчаа суулгаж байсан бөгөөд 1761 онд асар их
хур орж Ховд гол үерлэн уг хотод хүн амьдран суух боломжгүй болгожээ.
1762 онд одоогийн байгаа Буянт голын эрэгт хотыг нүүлгэн суурьшуулж
Сангийн хэрмийг манж амбаны цайз хамгаалалт болгон барьж "Сангийн хот",
"их зээл" гэсэн хоёр хэсэг бүхий хот болон өргөжжээ. Хэрэм дорно дахины
уламжлалт хэрмэн бэхлэлтийн нэгэн адил дөрвөлжин хэлбэртэй, жан цохисон
шавран хашаатай, дөрвөн өнцөгтөө алсын бараа харах асартай, хэрмийн
гадна талаар тойрсон усан хаалттай, хаалга бүрийг тосуулсан модон
гүүртэй, гоёмсог орд харш ихтэй, арилжаа наймааны томоохон төв, гоёмсог
хийцтэй сүм, Манжийн өргөө зэрэг бүтээн байгуулалтуудыг хүн бүр зорин
ирж үздэг тухайн цаг үеийн хамгийн гайхамшигтай хөшөө дурсгал байв”
хэмээн тэмдэглэн үлдээжээ. Сангийн хэрмийн өндөр нь 3 м, өргөн нь 1,5м,
эргэн тойрон 1,2 км урт үргэлжилдэг, тэр бүү хэл хэрмийн дээгүүр 2 морин
тэрэг зөрдөг байсан гэнэ. 1900-аад оны эхээр Оросын худалдаачид Монгол
олноор суурьшин ажиллаж эхэлсэн тул хаант орос улс консулын газраа Ховд
хотноо суулгажээ. Оросын консул одоогийн Мусолман шашинтны сүмийн баруун
талд байсан бөгөөд сүүлд усны аж ахуйн удирдах газрын контор тэр
байсан юм. Үүнээс хойш 150 шахам жил Манжууд уг хотыг баруун монголын
томоохон төв болгож байсан бөгөөд 1912 онд Манжийн эсрэг Монголчуудын
дайнд сангийн хэрэм доторх байгууламжууд шатаагдан тоногдож устсан
бөгөөд их зээлийн хэсэг нь бүрэн бүтэн байсаар эдүгээгийн хөгжингүй ховд
хотын үндэс болжээ.
Энэ хэрмийн хажуугаар явахдаа надад баярлах, харамсах сэтгэл аль аль нь төрж байлаа.
Баярлахын учир нь нэгэн цагт Манж чин улсын эрхшээлд байсан Монгол улс
тусгаар тогтнож, харин тэрхүү тусгаар тогтнолын түүхийг гэрчлэх Манж
амбаны амьдарч асан орд харшийн үлдэгдэл өнөө хүртэл хадгалагдан үлдсэн
явдал. Харамсахын учир нь, түүхийн ахин давтагдашгүй энэ дурсгалыг
хайрлаж хамгаалах, хэн нэгний өмчлөлд өгч эзэнтэй байлгаж чадаагүйд
байгаа юм. Ховд хотыг 1931 оноос Жаргалант хот гэж нэрлэж байсан бөгөөд
хожимоо дахин Ховд хэмээн нэрлэжээ. Жаргалант гэж нэрлэж байх үед хотын
захиргааг Хотын хороо гэж нэрлэдэг байсан бөгөөд 1967 онд Ховд хотын
ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргаа, 1992 оноос Ховд аймгийн
1937 оны үед Ховд аймгийн сэхээтэн , лам хар болон хөрөнгөлөг чинээлэг
хүмүүсийг феодал эсэргүү хэмээн хэлмэгдүүлэн шоронд хийхдээ хэрэглэж
байсан мөнгөн хэрэглэл хэт хутга, мөнгөн оосор цохилуур сэтгүүр хөөрөг
ганс,
ээмэг зүүлт гэх зэрэг алт мөнгөн эдлэлүүдийг нь аймгийн төвийн
нэгэн хуучин худганд хийсэн гэдэг. Тэр худаг нь аймгийн төвийн хуучин
хорихын хашаанд байсан гэх бөгөөд тэр
газар нь одоогийн Амарсанаагийн хөшөө бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн
хашааны баруун хойд булан хавьд байдаг. Тэр худгийг олох гэж 1990-ээд
оны эхээр хүмүүс хайж байсан боловч олоогүй өнгөрсөн. Тэр бүхнийг олж
одоогийн ханшаар үнэлвэл олон арван сая төгрөг болох байхаа. Түүнийг
1970-аад онд цагдаагийн алба хашиж байсан Батсуурь гэдэг хүн мэддэг
байсан боловч хүмүүст зааж өгөөгүй юм гэдэг. Бодвол тухайн үеийн намын
хатуу хараа хавчлагаас болгоомжилсон хэрэг биз ээ. Зарим ам дамжсан
яриагаар уг эдлэлүүдийг их гүүрийн ард байдаг Шар сүмийн худганд хийсэн ч
Ховд аймгийн Жаргалант сумын доохон талд Богочийн рашаан гэж нэгэн
сайхан ус бий. Энэ усны доод талд баригдсан цэвэрлэх байгууламжийн бохир
ус алдагдаж рашааныг нэгэн үе тун их бохирлосон бөгөөд энэ үед
Ховд
хотын дарга байсан Ж.Бямбаа гуай ихээхэн анхаарал тавьж арга хэмжээ
авснаар орчиныг нь цэвэрлэж рашааныг хамгаалалтанд авсан юм. Уг рашаан
нь алив хордлогийг тайлдаг,элэг ходоодонд
сайн хэмээн Ховчууд шүтэн хэрэглэсээр иржээ. Рашааны дээхэн талд яг
улаан богоч дээр нэгэн шидтэй чулуу бий. Энэ чулууг гаднаас нь харахад
арзайж барзайсан нэлээд том хэмжээтэй овгор товгор бөөрөнхий хэлбэртэй
чулуу байдаг. Гар нүүрэн дээр үү буюу ургацаг гарсан хүмүүс үүгээ хүргэн
зүлгэвэл тэр нь дорхноо алга болдог юм билээ. Увс аймгийн Улаангом
хотын нэг хүн олон жил эмчлүүлээд эдгээгүй хүүхдийнхээ үүг тэр хаданд
зүлгэн арилгалаа хэмээн тэр хадыг ихэд баярлан сүү өргөн мөргөж байсан
Ховд аймгийн Дуут сумын нутагт нэгэн агуйд 1930-аад онд сүм хийдүүдийг
нураан түйвээхэд ховор нандин бурхан тахил судар ном зэрэг олон
зүйлсийг хүрээ хийдийн лам нар нь нуусан байсан гэдэг.
1990-ээд оны
эхээр Батчулуун З.Тогтуун нарын хэдэн хүн уг агуйг ухаж эд зүйл авсан
хэмээн Ховд аймгийн цагдаа шүүхээр хэсэг явж билээ. Нутгийн хүмүүс
тэднийг нэлээд зүйл олсон гэж хардан
хэлцгээдэг боловч тэдгээр хүмүүс "бид орох гэхэд багтахгүй байсан учир
агуйн амыг томосгох гээд тэсэлгээ хийхэд агуй тэр чигээрээ нурж
дарагдсан" хэмээн мэдүүлсээр хэргээ цайлгасан гэдэг. Хэргийг хөөн
хэлэлцэх хугацаа нь дууссан боловч тэд үнэнээ хэлэхгүйл боловуу. Уг нь
тэр эд зүйлийг бүрэн бүтнээр нь олж авсан бол шашин соёлын үнэт дурсгал,
ховор нандин ном судрууд түүхэн дурсгал болон үлдэж олны хүртээл болох
Буянт голын адаг Хар ус нуурын нэгэн тохойг "Цайны булан" гэдэг.
1940-д он буюу эх орны дайны үед уух цай, татах тамхи нэн ховордож
хүмүүс элдэв янзын өвс ургамал чанаж уух, тамхи орлуулан татах явдал
гарч байжээ.
Тэр үед Цайны буланд ургадаг нэгэн төрлийн өвс хамгийн
сайхан цай болж тэр хавийн хүмүүс өөрсдөө чанаж уух холын хүмүүст
худалдах зэргээр бага ч гэсэн ашиг олж байсан гэдэг. Тэр цагаас одоо
хүртэл уг газрыг "Цайны булан" гэж нэрлэсээр иржээ. Нутгийн буурлууд энэ
өвсний нэрийг мэдэх нь дамжиггүй. Нутагтаа очих цагаар энэ ургамаар цай
насны хүүхэд суулгаж, шингэлэг алдах явдал нэлээд байдаг. Нэн ялангуяа
хавар зуны улиралд ийм явдал олонтаа тохиолддог. Эмч нар шингэлэг алдсан
хүнд хоросол өгөхийг зөвлөдөг бөгөөд түүнээс дутхааргүй нэгэн хөх
цэцэгт ургамал
тэр ургамалыг төдийлөн мэддэггүй бөгөөд казакууд энэ ургамалыг "
Жальбыз" хэмээн нэрлэж хэрэглэсээр ирсэн бөгөөд одоо ч хэрэглэсээр
байгаа. Эрүүл мэндэд нэн тустай энэ ургамалыг хүмүүс төдийлөн танихгүй л
байгаа болохоос Ховд аймагт өргөн тархацтай ургадаг гэнэ лээ.Anonymoushttp://www.blogger.com/profile/01067035404348520647noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-300233324950571369.post-80345877974441495382013-11-11T22:18:00.003-08:002013-11-11T22:37:43.897-08:00
Туулайн гүйдэл шиг салхинд
Туулийн шугуй найгана
Уулын согоо шиг бүсгүйд
Хайрын сэтгэл дасна...
гэсэн Монголын яруу найрагт шинэ уур амьсгал
оруулсан нэгэн дууны шүлгийг Монголын ард түмэн эндахгүй сайн мэднээ. Ам
дамжсан яриагаар энэ шүлгийг тэр үедээ согоо шиг сайхан хүүхэн байсан
Цагаан гэдэг эмэгтэйд зориулсан гэдэг. Цагаан гуай одоо Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн номын санчаар ажилладаг бөгөөд түүний нөхөр нь алдарт зохиолч Лодонгийн Түдэв гуай юм.
Б.Явуухулан гуай Горькийн утга зохиолын дээд сургуулийг төгсөөд ирэхэд
нь Л.Түдэв Цагаан гуай хоёр гэр бүл болсон байсан гэдэг.
Б.Явуухулан гуай жаахан халамцчихаад:
" Туулын шугуйд нэг бүсгүй нуучихаад сургуульд явсан чинь, "Уулын үер"
/Түдэв гуайн зохиолын нэр/ аваад явчихжээ. За яахав согоо олдохгүй юмаа
гэхэд согоонцор олдох байлгүйдээ" гэж хэлж байсан гэнэлээ. Төд удалгүй
Б.Явуухулан гуай Дорнод аймгийн Адъяа гэдэг сайхан бүсгүйтэй ханилан
суужээ.Anonymoushttp://www.blogger.com/profile/01067035404348520647noreply@blogger.com1tag:blogger.com,1999:blog-300233324950571369.post-35260763913823802192013-11-11T18:15:00.001-08:002013-11-11T21:33:28.701-08:00
Урианхай түмэн ардын засгийн үед ч , ардчилсан засгийн үед ч ажил
хөдөлмөр, авьяас билгээрээ тодорсон олон охид хөвгүүдтэй. Улсын аварга
малчин Б.Шижээ, Ц.Олдох, гавьяат уурхайчин Д.Пүрэв мянгат малчин
У.Батсуурь, М.Цэвээн, төрийн шагналт "Жангарын туульс"-ыг өвөг удмаасаа
өвлөн авч хойч үедээ уламжлан хадгалуулсан Авирмэд, туульч
доктор Д.Баасанжав, Х.Оюунцэцэг,
Очиржав, Б.Сурмаажав, Б.Мөнгөнхөлөг, Т.Хоролжав, Б.Хандаа, Д.Лхаашид
Г.Пүрвээ М.Өлзийтогтох, зохиолч Лха.Дарьсүрэн гавьяат тээвэрчин Намсрай,
багш Н.Дашган, яруу найрагч С.Бүрнээ, Ё.Цэдэнбал, Д.Чинзориг, болор
цомын эзэн яруу найрагч Х.Эрдэнэбаатар, уулын спортын мастер Б.Эрхэмбаяр
нарын олон хүмүүс Монгол орондоо нэр алдраа цуурайтуулсаар байна.
Урианхай түмэн Монгол улсын хамгийн өндөр уулсыг түшин уулсынхаа оргил
мэт тэнгэрлэг бүтээл, тэмцэл хөдөлмөрийн манлайд нь явсаар ирсэн.
Төр нийгмийн зүтгэлтэн Ш.Адьшаа, Н.Эрдэнэтунгалаг нар нутаг ус Ховд
аймгаа хөгжүүлэх үйлсэд ихээхэн хичээл зүтгэл гарган ажиллаж байгаа нь
Урианхайчуудаар барахгүй Ховдын ард түмний гүн талархлыг хүлээсээр
Ховд аймгийн Алтай, Үенч, Мөст, Зэрэг, Манхан хэмээн сумдад Байтаг
хавтгайн нуруунаас Ямаат уул хүртэлх газар нутагт Захчин түмэн голчлон
нутаглаж байна. Ихэнх судлаачдын үзсэнээр Зүүнгарын хаант улсын хил
хязгаарыг сахигч харуулын ардуудыг анх Захчин гэж нэрлэсээр, Захчин
хэмээх угсаатны бүлэг буй болж , түүхийн тавцан дээр анх гарж ирсэн гэж
үздэг боловчиг чухам яг хэдийд тэднийг
анх хил хязгаарын харуулд гаргаж, хаана суулгасан бэ? гэдэг асуултын
хариулт одоо бүрэн төгс олдоогүй байна. Өөрөөр хэлбэл Захчин нар чухам
хэдийд угсаатны бүлгийн хувьд буй болов? гэдэг нь тодорхой бус байна.
18-р зууны тэргүүн хагасын эцсээр Зүүнгарын хаант улсын Киргиз, Дундад
азийн Хотон, Уйгар угсааны зарим ханлиг улс, Халхтай хил залгадаг
нутгийн дагуу Тэнгэр уулын ар, Эрээн Хавирга , Их Жултас, Бага Жултас,
Булингар гол, Өрөнгө гол, Булган гол, Чингэл гол, Цагаан тохой зэрэг
газар цувран сууж, Хилийг харгалзах алба гүйцэтгэж байснаас “Захчин”
гэх нэрийг авчээ.
18-р зууны тэргүүн хагасын эцсээр Зүүнгарын хаант
улсын хааны шууд мэдлийн 24 отог байсан бөгөөд Захчин нар нэг бие
даасан отогт тоологддог байсан. Энэхүү отог нь 2000 гаруй өрхөөс бүрдэж
байсныг хааны тохоосон Мамуд, Орхимжи, Дондог нарын гурван зайсан
хуваан захирч хил хязгаараа харгалзан сахих ажлыг газар дээр нь удирдан
зохион байгуулдаг байсан байна.
18-р зууны дунд үеэр Манж чин улс
Зүүнгарын улсыг байлдан дагуулахад Захчин нар хамгийн түрүүнд өртсөн
гэдэг. Алтайн ууланд тулж ирсэн Манжийн цэргийн эрхтэн нар Булган,
Чигэл, Цагаан тохойд суусан Захчин нарыг эзлэн авч зайсан хөгшин Мамудад
харгалзуулан зайлганы /цөллөгийн/ газарт суулгасан байна.
Гэвч
1756 онд Мамуд Амарсанаад баригдан алагдсан учир ач хүү Жамцанд түүний
зэргийг залгамжлуулан мөн оны өвөл Захчин нарыг Зэрэг, Шар Хулсаны
газарт суулгажээ. 1759 онд тэдэнд газар олгож Байтаг, Хавтаг хавиар
нутаглуулсан гэдэг. Энд суулгасан захчины 9 сумыг албан ёсоор хошуу
зохион баталж Жамцанд хошуу захирах тамга олгосон байна.
1911 онд
Монголчууд Манжийн ноёрхлыг түлхэн унагаж Ар Монгол дахь Манжийн засаг
захиргааг түлхэн унагаж, Манж цэргийн засаг захиргааг устгахад Захчин 2
хошуу Дөрвөдийн Үнэн Зоригт аймагт захирагдаж явав.
1912 онд
Монголын засгийн газраас Захчины 2 хошууны ноёдод Манжаас олгосон хошуу
захирах тамгыг хүчингүй болгож шинэ тамга олгон бүгдийн даргийг үе
залгамжлах хошуу ноён болгон гүнгийн хэргэм шагнажээ.
Тэр үеэс
Захчин хойд хошууг Захчины сэцэн гүний хошуу, урд хошууг Бейлийн хошуу
гэх болжээ. Сэцэн гүний хошуу нь одоогийн Үенч сум, харин Бейлийн хошуу
нь одоогийн Манхан, Зэрэг, Мөст, Алтай сум юмаа.
Энд Захчиний түүхийн багахан хэсгийг товч өгүүллээ. Та бүхэн харин мэргэн ухаандаа тунгаан сийрүүлэх байхаа.Anonymoushttp://www.blogger.com/profile/01067035404348520647noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-300233324950571369.post-26052928536607851712013-11-11T18:06:00.004-08:002013-11-11T21:33:49.896-08:00
Монголчуудад төрсөн газар нутаг, унасан бууриа дээдлэн шүтдэг уламжлал
олон зууныг дамжин иржээ. Тэр сайхан ёс заншилийн нэг нь хүн төрсөн
гэрийн буурь, унасан бууцан дээрээ гурвантаа хөрвөөвөл анхлан хорвоод
төрсний адил сэтгэл хиргүй үйлс өөдөө болно хэмээн бэлэгддэг билээ.
оны намар би өвөө эмээ хоёртойгоо тэдний төрсөн нутаг Дарви сумын
Мөнгөн аяга багын нутаг Тунгалагийн талд
очиж билээ. Өвөө минь төрсөн бууцан дээрээ хувцсаа тайлан хөрвөөхөд би
гайхан учрыг лавлан дээрх ёс заншлыг олж мэдсэн юм. Харамсалтай нь яг
унасан бууцных нь нэрийг одоо санахгүй юм. Өвөө минь цэл залуу насандаа
жолоочийн мэргэжил эзэмшиж Ховд аймгийн барилга угсралтын контор, 4-р
баазад жолоочоор ажиллаж Монгол орныхоо дөрвөн зүг найман зохисийн алтан
шар замыг туулж ард олныхоо амин хэрэгцээг залгуулсаар ирсэн олон арван
тээвэрчдийн нэг билээ.
Аймгийн АДХ-ын депутатаар хоёронтоо
сонгогдож тээвэрчдийн бригадын ахлагч, монголын анхны саятан жолооч
нарын нэг болжээ. Өвөөгийн энгэрт 5,6,7,8-р 5 жилийн гавшгайч,
Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Алтангадас одон болон ойн
медалиудаа ярайтал зүүсэн байх нь бахадмаар сайхан харагддаг.
Өвөөг
маань Базарын Банзрагч гэвэл үе тэнгийнхэн андахгүй юм билээ. Бүгд л
танимхайран магтацгаадаг. Өвөө эмээгийнхээ ачлал хайр дээр өсөж эрдэм
номын захад хүрснийгээ хоёр буурлын минь төлж барахгүй ачлал хэмээн
залбирч явдаг юм.
Өвөө маань төрсөн нутгаасаа гарч олон жил болсон
боловч нутаг усаа байнга дурсан цаг зав гарах бүрдээ нутагтаа очдогсон.
Өвөөгийн минь сэтгэлээс холдоогүй өнөө бидний бахархам сайхан Дарви
нутгийнхаа тухай товчхон өгүүлсүү...
Ургуулан бодоход үүлэн дунд сүмбэрлэдэг
Унтах нойронд минь зүүдэн дунд зүмбэрлэдэг
Гангар цагаан Сутайгаа түшин
Галаа манасан Дарви нутгийнхан минь...
1921 оны хувьсгалаас өмнө одоогийн Дарви сумынхан Засагт хан аймгийн
Эрдэнэ бэйсийн хошуунд харъяалагдаж байлаа. Ам дамжсан домгоор Өэлүн
хатны үе дамжсан тэнгэрлэг удмын олхонууд овогтнууд гэцгээдэг. Эрдэнэ
бэйсийн хошууг 1921 онд Хантайшир уулын аймгийн Сутай уулын хошуу хэмээн
нэрлэжээ. 1924 онд улсын анхдугаар их хурлын шийдвэрийн дагуу Сутай
уулын хошууг Дарви сум хэмээн нэрлэжээ.
/ 2014 онд Дарви сум үүсэн
байгуулагдсаны 90 жилийн ой болохнээ.../ Дарвид 1927 онд бага сургууль
1932 онд хүн эмнэлэг 1936 онд мал эмнэлэг 1957 онд харилцаа холбооны
салбар үүсэн байгуулагджээ. 1931 онд Дарви сумаас Хайрхан сум тасарсан
боловч 1932 онд эргэн нийлж 1934 онд дахин салах зэргээр хоёр сум хөдөлж
нийлж будилж хөглөж явсаар 1940 онд 18 багтай 1100 гаруй өрхтэй сум
болон одоогийн Булган хошуунд төвлөрчээ.
Дарви сум далайн түвшнээс
дээш 4000 гаруй метр өндөр Сутай хайрхан, түүний салбар Хүрэн өндөр,
Өлзийт, Жинст, Бумбат хайрхан, Музан , Хөшөөт зэрэг үзэсгэлэнт сайхан
уулстай. Хүйс, тунгалаг, Дөргөн, Далан түрүүний дуниартан цэлийх талууд
Буянт, Дэлгэр, Улаанбулаг зэрэг цэнгэг сайхан гол горхитой.
Дарвийнханд үеийн үед ээлээ өгсөн нутаг юмаа.
Энэ сайхан нутаг уснаас олон алдартан төрсөн бөгөөд Тухайлбал: МУ-ын
баатар П.Чогдон, партизан Д.Дэлэг, Д.Даваа, Б.Пүрэв, П.Пүрэвжав, улс төр
нийгмийн зүтгэлтэн Д.Гомбожав, Ж.Бямбадорж, Ж.Норовсамбуу, МУ-н
хөдөлмөрийн баатар, төрийн шагналт хоньчин С.Цогтгэрэл, хөдөлмөрийн
баатар Б.Гэндэнпил, Б.Галсандорж , ардын жүжигчин Д.Мяасүрэн, урлагийн
гавъяат зүтгэлтэн Э.Чойдог, дэлхийн аварга олимпийн хүрэл медалт
Р.Даваадалай, гавъяат жүжигчин З.Галсанданзан, З.Пүрвээ, гавъяат
нэгдэлчин И.Даваа гавъяат хуульч Б.Дагвадорж, гавъяат багш М.Цэрэнханд
ардын эмч Б.Жав, гавъяат эмч Д.Самбуупүрэв, худалдааны гавъяат ажилтан
З.Цагаан, гавъяат уурхайчин Ц.Намжил, шинжлэх ухааны доктор Л.Дорж,
Б.Цэрэндаш, Д.Жамбал, Н.Нямдаваа, Д.Данзан, С.Норовсамбуу, монгол улсын
заан хадагт хар хэмээх Д.Рэнцэндорж, ард аюуш киноны зохиолч Д.Содном,
сэтгүүлч Г.Бямбажав спортын олон улсын мастер дэлхийг тойрсон 5 хуруу
багийн гишүүн Ёндондаш нарын хөдөлмөр бүтээл оюун ухаанаараа Монгол
орон, тив дэлхийд алдраа дуурсгасан олон хүмүүсээрээ Дарвичууд
бахархдаг.
Дарвийн тухай цухасхан дурьдаж таниж мэдэх алдартнуудаа
бичлээ. Миний мэдэхгүй алдар цуутай олон арван хүн байгаа нь дамжиггүй
бөгөөд хэрвээ та энд бичигдээгүй ч бичигдвэл зохистой хүнийг таньж
мэддэг бол бичээрэй.Anonymoushttp://www.blogger.com/profile/01067035404348520647noreply@blogger.com1tag:blogger.com,1999:blog-300233324950571369.post-9123307236148620132013-11-11T18:06:00.001-08:002013-11-11T21:30:41.445-08:00
Дайчин баатар Галдан хаан
Дайнаас буцах замдаа
Хөнхөрийн голд хүрээлэн бууж
Хөлстэй тохмоо зөөлөн авлаа
Цаст Сутайдаа мөргөн сууж
Цайныхаа дээжийг өргөн байж
Дайны цагт нөхөр болсон
Дарвидаг хээрээ сэтэрлэж тавилаа
Унасан эзнээ бүү март
Уугуул нутгийнхаа шүтээн бол
Эрчүүд бүхэн нь хийморьтой байг
Эмэгтэй бүхэн нь уран байг
Агт мор нь аргамаг байг
Адуу мал нь олон болог
Олхонууд овогтон хийморьтой байг
Олон үедээ штэгдэж байг
Хээр морио сэтэрлэж тавилаа
Хэрэг зоригоо даатган үлдээлээ
Тэр л цагаас эхлэн
Тэнгэрийн хүлэг хээр морь
Дарвидаг хээрийн нутагласан газрыг
эзэнт гүрний дараа бага хаад эвдрэлцэн Монгол улсыг тараан бутрааж
харийн нутагт тулалдаж явсан олон мянган цэрэг эрс Монгол орондоо эргэж
ирэлгүй одоогийн Иран, Ирак, Афганистан, Энэтхэг, Бирм, Унгар, болон
Европийн олон оронд үлдэж эх нутагтаа эргэж ирээгүй юм. Тэдний ихэнх нь
тухайн улс орныхоо уугуул иргэд нь хэмээн өөрсдийгөө боддог боловч түүх
намтараа судалсан нэг хэсэг нь өөрсдийгөө Монгол угсаатан гэдгээ мэдэцгээдэг юмаа.
Бага хаадын үед Чингисийн удмын бус ганц хүн хаан болсон нь Ойрадын
Эсэн тайш бөгөөд Чингисийн удмын биш гэдгээр нь шалтаглан түүнийг хаан
ширээнээс халиулсан байдаг. 17-р зууны үед Монголыг дахин нэгтгэх үйл
явдал санаа сэдлүүд хэдэнтээ гарсан боловч хаан ширээнд суух хүнийхээ
талаар санаа бодол нэгдэж чадаагүйгээс бүтэлгүйтэж иржээ.
Түүний
нэгэн илрэл нь Монгол улсаа нэгтгэх гэсэн Галдан, Чухандорж, Занабазар
нарын хоорондын сөргөлдөөн юм. Тэр үед Засагт хаан аймгийнхан Зүүнгар
буюу Галданбошигтийг дэмжиж байсан бөгөөд Галданг хаанаа хэмээн хүлээн
зөвшөөрч байсан байна.
Галдангийн түүх домогтой холбоотой олон
газрууд Засагт хааны нутагт байдаг бөгөөд тухайлбал Хар азаргын нуруу,
Дарви зэрэг газрууд одоо ч холбогдон яригдсаар байдаг.Anonymoushttp://www.blogger.com/profile/01067035404348520647noreply@blogger.com1tag:blogger.com,1999:blog-300233324950571369.post-51137828146943134202013-11-11T17:57:00.001-08:002013-11-11T21:34:30.826-08:00
МОНГОЛЫН ИХ ХАТАД
Сайн
байцгаана уу. Фейсбүүкийн эрхэм найзууддаа энэ өдрийн мэнд хүргэе. Энд
нэгэн сайхан бүтээлийг танилцуулах гэсэн юм. Хэрвээ та бүхэн санаж
байгаа бол өмнө нь Чингис хааны тухай “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч эзэн
“ хэмээх хосгүй бүтээлийг танилцуулж байсан билээ.
Харин энэ удаад
Монголын түүхэн их хатдын тухай гарчигнаасаа л эхлээд сонирхолыг минь
маш их татсан Миний хувьд гайхамшиг гэж хэлж болох
“ Чингис хааны эзэнт гүрнийг охидууд нь аварч хамгаалсан түүх” хэмээх
зохиолыг уншиж үзлээ. Хуудас эргүүлэх тоолонд өвөг дээдсээрээ, эх
орноороо , хатан зоригт мятаршгүй тэмцэгч бүсгүйчүүдээрээ бахархаж
омогшиж байсан юм.
2010 онд Jack Weatherford гуайн Монголын түүхийг өгүүлсэн хоёр дахь ном нээлтээ хийсэн нь “ Монголын их хатдын нууц товчоо” байлаа.
“Бүсгүй хүний үс урт, ухаан богино” гэдэг үгийг эрт цагаас уламжилж
авсан мэт амны зоргоор чалчицгаадаг. Гэвч үгүй юмаа. Чингис хаан бүсгүй
хүний ур чадвар авъяас билгийг Монголын болон дэлхийн төрд хамгийн
ихээр ашиглаж чадсан. Тэдний суу алдрыг өөрийн дэмжлэг , өөрсдийн нь
зүтгэлээр үнэлж чаддаг нэгэн болохыг энэ ном баталжээ. Монголын эзэнт
гүрний түүхэн их эргэлтийн жил болох 1206 онд Чингис хаан өөрийн хатад,
бүсгүй үрсдээ төрийн жолоог эмхэрдэн атгах өндөр хариуцлагыг өгч
хөвгүүдээсээ ч их найдлага тавьж байв. Цаашлаад түүний бэрүүд олон үеийн
эмэгтэй үе залгамжлагчид дэлхийн ямарч түүхэнд урьд хожид байгаагүй
хүчирхэг гүрнүүдийг авъяаслагаар удирдаж байсан байна.
Эмэгтэй
хүнийг гадуурхаж, муучилдаг, гоочилдог сэтгэлгээ бол Монгол
эмэгтэйчүүдийн эсрэг нахиад , зүрчидээс үе уламжлан ирсэн бодлого
болохыг энэ ном батлав. Чингис хаан бол өдгөө цагт маргаан дагуулдаг
хүйсийн тэгш эрхийн асуудлыг тэртээх 13-р зуунд шийдэж чадсан суутан
байсан. Энэхүү номыг уншсан Монгол бүсгүй хүн бүр хараа дээгүүр, өөртөө
итгэлтэй омог бардам алхаж, харин түүнийг уншсан эр хүн Монгол
бүсгүйчүүдээ хүндэтгэн ойлгож бахархаж байна.
Ийнхүү эдгээр номоор орчин цагийн иргэд хүмүүжиж бас өвөр зуурын өчүүхэн асуудалд учраа олох сайн гарцад суралцаж байна.
Jack Weatherford Foundation хамт олонд талархахгүй байхын аргагүй юм. Та бүхэнд гүн талархал илэрхийлье.
Монгол түүхийн үнэн мөний тусгалыг тодруулж гуйвагдсан, булаагдсан
түүхийг зохистой байранд нь авчирж Монголын залуусыг эх түүхээ ойлгож
дээдэлдэг болоход хүчин зүтгэж байгаад нь Монголдоо хайртай нийт залуу
болон, түүхэндээ хайртай, бахдан биширч, хүндлэн дээдэлдэг иргэн
хүнийхээ хувьд чин сэтгэлийн угаас түмэнтээ талархюу.
Хэний ч өмнө
өвдөг бохирч үзээгүй “Хаан завилгаатай, хатан зохироотой” Монгол түмнийг
минь Чингис хааны босоо цагаан сүлд мөнхөд ивээлдээ аваг. .. Сайн үйлс
дэлгэрэх болтугай
Anonymoushttp://www.blogger.com/profile/01067035404348520647noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-300233324950571369.post-3145898384741243082013-11-11T17:56:00.000-08:002013-11-12T20:24:37.353-08:00
Кинон дээр Сагада гэдэг Казак эрийн тухай гардаг. Сагада тэр үед Ховд
аймгийн Булган сумын иргэн байсан бөгөөд ах дүүс нь Шинжанд үлдсэн
байсан тул хил даван Хятадруу гарахыг хоёр ч удаа завдсан боловч
баригдаж дотоод яамны төлөөлөгч Гэрэлчулууны хяналтанд оржээ.
Гэрэлчулуун гэдэг нь тэр үед Ховд аймгийн Булган сумын хэлтсийн төлөөлөгчийн ажилтан идэр сайхан залуу байсан гэдэг. Үзсэн харсан хүндээ дуу зохиож дуулах дуртай Булганы сэвгэрүүд:
Гэгэр гэгэр хээр нь
Гэрийн гадаа уяатай
Гэнэн бага Гэрэлчулуун
Гэнэ гэнэхэн бодогдоно... хэмээн дуулцгаадаг байсан гэдэг. Дотоодыг
хамгаалах газраас Оспаны цэргүүдийн дунд орж тэдний итгэлийг хүлээн
улмаар османыг олзлон авчрах, эс бөгөөс османы баатруудаас дагуулан авч
ирэх хүн олж хил давуулах тушаалыг Гэрэлчулуунд өгчээ. Гэрэлчулуун
Сагадайд уг учрыг тайлбарлан хэлж "хэрэв чи энэ үүргийг биелүүлбэл
Монгол улсын баатар болгож амьдрал ахуйг чинь бүх талаар дэмжинэ. Чи
чадахуу" гэхэд нь Сагадай эргэлзэлгүй " Би чадна" гэжээ. Ингээд тэр хоёр
өдөр сар тогтоон уулзах газраа товлон Сагадайг хилийн чандруу
гаргажээ.
Сагадай хилийн чанд гараад оспаны цэрэгт элсэн орж
идэвхийлэн ажиллаж тэдний итгэлийг нэлээд олжээ. Ингээд товлосон цаг
хугацаандаа оспаны 28 шилдэг цэргийг дагуулан ирсэн боловч Гэрэлчулуун
болзсон хугацаандаа ирсэнгүй. Тэр дагуулж ирсэн оспаны цэргүүдийг
Үенчийн Цагаан түнгийн баруухантай байх Мэргэний ууланд аваачин "Булганы
отрядруу дайрахад боломжтой байгаа эсэхийг би мэдэж тандаад ирье" гээд
Булган сумын төврүү явжээ. Сумын төвд ирж Гэрэлчулууныг хайсан боловч
тэр шилжээд өөр газар явсан байв. Аргагүйдэн сумын отряд орж учир
байдлаа ойлгуулахыг оролдоход нь түүнийг ахин дахин байцааж нэгэн өдрийг
баржээ. Энэ хооронд түүний дагуулж ирсэн казакууд Үенч сумын тэмээ хайж
явсан нэгэн иргэн, шөнө нь багийн дарга Гэцэлийнд хонож байсан Чогров
нарын хоёр цэргийн даргыг алж Гэцэлийг бугуйлдан чирч давхижээ. Гэцэл
чирэгдэн явахдаа нэгэн том бутнаас зууран чирч явсан казак нь хойш
татагдаж байх яг тэр үед морь манаж байсан цэрэг хажуунаас буудахад
сандарсан казак Гэцэлийг орхиж зугатаасанаар Гэцэл амьд гаржээ. Сагадайг
нягтлан байцаахад тэрээр уйлах шахан үнэнээ хэлэн гуйж итгүүлэн Булганы
отрядыг Мэргэн уулын зүг хөдөлгөв. Уулыг тал талаас нь бүслэн ширүүн
тулалдаан болж ирсэн казакуудаас 26-г нь устгаж нэг казак давсгандаа
хүнд шархдан морины сайнаар давхисаар Дамжигт хүрч нас барсан бөгөөд
шарилыг нь чулуугаар дарсан нь одоо жижигхэн чулуун овоо болжээ. Нэг
цагаан морьтой казак Булган гол, Нарийнийг өгсөн дутааж хил даван одсон
байдаг. Энэ тулаанд Офицер Лхагвадорж гарамгай байлдаж нас барсан
бөгөөд хожим нь Монгол улсын баатар цолоор нэхэн шагнажээ. Сагадайг
Булган суманд байлгахад амь насанд нь аюултай байсан тул Ховд аймгийн
Ховд суманд шилжүүлэн суулгаж тариалан нэгдэлд насан өөд болтлоо мал
маллан амьдарч байсан гэдээг. Сагадайн үр хүүхэд хамаатан садан одоо ч
гэсэн Ховд аймагт байгаа бизээ.Anonymoushttp://www.blogger.com/profile/01067035404348520647noreply@blogger.com5tag:blogger.com,1999:blog-300233324950571369.post-6750780519277912972013-08-03T00:07:00.003-07:002013-11-11T21:35:05.933-08:00
Алдар суугаа дуурсгасан
Аугаа их тэр хааныг
Чингис хаан хэмээх агаад
Аливаад түүн шиг амжилт олсон нь
Аль ч нутаг оронд үгүй ажээ
ЖЕФФРИ ЧОСЕР/ Хөдөөх эргийн домог/
Кантеюбюрийн домог 1395 он
Сайн байцгаана уу найзуудаа. Та бүхний энэ өдрийн амар амгаланг эрин
мэндчилж байна. Өнөөдөр би нэгэн шилдэг бүтээлийг уншиж дуусгасандаа
туйлын их баяртай байна. Энэхүү ном маань 2011 онд уншигчдын сэтгэлд
хамгийн их нийцсэн номын шалгаруулалтанд амжилттай оролцож байсан юм.
Эдүгээ 2013 он бол Их Монгол улс байгуулагдсаны 807 жил, Монголын тулгар
төрийн эхлэл Хүн гүрний 2222 жил хийгээд Манж чингийн эрхшээлээс
тусгаар тогтнолоо тэмцэж олсон Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 102
жилийн түүхэн ойнууд тохиож байна. Энэхүү түүхэн он жилүүдийн босгон
дээр та бид ирээдүйдээ илүү итгэл үнэмшилтэй замнахын тулд өнгөрсөн
түүхээсээ суралцах нь хамгаас эрхэм билээ. Монголчууд хаа хүрэхээр
тэмүүлж буйгаа олж мэдэхийн тулд хаанаас ирсэн хэн байснаа мэдэх нь
гарцаагүй юм. Тиймийн учир Жак Уэтерфорд сангийн чадварлаг залуусын
Монгол хэлнээ хөрвүүлсэн Минносота мужийн Макалэстерийн коллежийн
антропологийн профессор шилдэг зохиолч Жак Уэтерфордын бичсэн "Өнөөгийн
ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан" хэмээх аугаа бүтээлийг та бүхэн
маань ч бас сонирхоод үзээрэй. Таалагдана гэдэгт 100% итгэлтэй байна."
Орчин цагийн эрин үеийн хөгжил дэвшил залуу Монголчуудын хувьд техник
технологийн тэгш боломжийг буй болгож улмаар тэдэнд ертөнцийн хэмжээнд
үзэл бодлоо хүчирхэгээр илэрхийлэх алтан боломжийг олгож байна. Ирээдүй
зөвхөн танаас, Залуу Монгол хүн танаас шалтгаална хэмээн" зохиогч
Уэтерфорд номондоо өгүүлжээ.
Мөнх хөх тэнгэр Эзэн Чингис хааны минь цогцлоон бүтээсэн Их Монгол гүрнийг өнө мөнхөд ивээх болтугай.Anonymoushttp://www.blogger.com/profile/01067035404348520647noreply@blogger.com0