ЖАК УЭТЕРФОРД "ӨНӨӨГИЙН ЕРТӨНЦИЙГ ҮНДЭСЛЭГЧ ЭЗЭН"
Алдар суугаа дуурсгасан
Аугаа их тэр хааныг
Чингис хаан хэмээх агаад
Аливаад түүн шиг амжилт олсон нь
Аль ч нутаг оронд үгүй ажээ
ЖЕФФРИ ЧОСЕР/ Хөдөөх эргийн домог/
Кантеюбюрийн домог 1395 он
Сайн байцгаана уу найзуудаа. Та бүхний энэ өдрийн амар амгаланг эрин
мэндчилж байна. Өнөөдөр би нэгэн шилдэг бүтээлийг уншиж дуусгасандаа
туйлын их баяртай байна. Энэхүү ном маань 2011 онд уншигчдын сэтгэлд
хамгийн их нийцсэн номын шалгаруулалтанд амжилттай оролцож байсан юм.
Эдүгээ 2013 он бол Их Монгол улс байгуулагдсаны 807 жил, Монголын тулгар
төрийн эхлэл Хүн гүрний 2222 жил хийгээд Манж чингийн эрхшээлээс
тусгаар тогтнолоо тэмцэж олсон Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 102
жилийн түүхэн ойнууд тохиож байна. Энэхүү түүхэн он жилүүдийн босгон
дээр та бид ирээдүйдээ илүү итгэл үнэмшилтэй замнахын тулд өнгөрсөн
түүхээсээ суралцах нь хамгаас эрхэм билээ. Монголчууд хаа хүрэхээр
тэмүүлж буйгаа олж мэдэхийн тулд хаанаас ирсэн хэн байснаа мэдэх нь
гарцаагүй юм. Тиймийн учир Жак Уэтерфорд сангийн чадварлаг залуусын
Монгол хэлнээ хөрвүүлсэн Минносота мужийн Макалэстерийн коллежийн
антропологийн профессор шилдэг зохиолч Жак Уэтерфордын бичсэн "Өнөөгийн
ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан" хэмээх аугаа бүтээлийг та бүхэн
маань ч бас сонирхоод үзээрэй. Таалагдана гэдэгт 100% итгэлтэй байна."
Орчин цагийн эрин үеийн хөгжил дэвшил залуу Монголчуудын хувьд техник
технологийн тэгш боломжийг буй болгож улмаар тэдэнд ертөнцийн хэмжээнд
үзэл бодлоо хүчирхэгээр илэрхийлэх алтан боломжийг олгож байна. Ирээдүй
зөвхөн танаас, Залуу Монгол хүн танаас шалтгаална хэмээн" зохиогч
Уэтерфорд номондоо өгүүлжээ.
Мөнх хөх тэнгэр Эзэн Чингис хааны минь цогцлоон бүтээсэн Их Монгол гүрнийг өнө мөнхөд ивээх болтугай.
No comments:
Post a Comment