Monday, November 11, 2013


БОСГО ТОТГО КИНО БОЛ БОЛСОН ЯВДАЛД ОЙРХОН
Кинон дээр Сагада гэдэг Казак эрийн тухай гардаг. Сагада тэр үед Ховд аймгийн Булган сумын иргэн байсан бөгөөд ах дүүс нь Шинжанд үлдсэн байсан тул хил даван Хятадруу гарахыг хоёр ч удаа завдсан боловч баригдаж дотоод яамны төлөөлөгч Гэрэлчулууны хяналтанд оржээ.


Гэрэлчулуун гэдэг нь тэр үед Ховд аймгийн Булган сумын хэлтсийн төлөөлөгчийн ажилтан идэр сайхан залуу байсан гэдэг. Үзсэн харсан хүндээ дуу зохиож дуулах дуртай Булганы сэвгэрүүд:
Гэгэр гэгэр хээр нь
Гэрийн гадаа уяатай
Гэнэн бага Гэрэлчулуун
Гэнэ гэнэхэн бодогдоно... хэмээн дуулцгаадаг байсан гэдэг. Дотоодыг хамгаалах газраас Оспаны цэргүүдийн дунд орж тэдний итгэлийг хүлээн улмаар османыг олзлон авчрах, эс бөгөөс османы баатруудаас дагуулан авч ирэх хүн олж хил давуулах тушаалыг Гэрэлчулуунд өгчээ. Гэрэлчулуун Сагадайд уг учрыг тайлбарлан хэлж "хэрэв чи энэ үүргийг биелүүлбэл Монгол улсын баатар болгож амьдрал ахуйг чинь бүх талаар дэмжинэ. Чи чадахуу" гэхэд нь Сагадай эргэлзэлгүй " Би чадна" гэжээ. Ингээд тэр хоёр өдөр сар тогтоон уулзах газраа товлон Сагадайг хилийн чандруу гаргажээ.
Сагадай хилийн чанд гараад оспаны цэрэгт элсэн орж идэвхийлэн ажиллаж тэдний итгэлийг нэлээд олжээ. Ингээд товлосон цаг хугацаандаа оспаны 28 шилдэг цэргийг дагуулан ирсэн боловч Гэрэлчулуун болзсон хугацаандаа ирсэнгүй. Тэр дагуулж ирсэн оспаны цэргүүдийг Үенчийн Цагаан түнгийн баруухантай байх Мэргэний ууланд аваачин "Булганы отрядруу дайрахад боломжтой байгаа эсэхийг би мэдэж тандаад ирье" гээд Булган сумын төврүү явжээ. Сумын төвд ирж Гэрэлчулууныг хайсан боловч тэр шилжээд өөр газар явсан байв. Аргагүйдэн сумын отряд орж учир байдлаа ойлгуулахыг оролдоход нь түүнийг ахин дахин байцааж нэгэн өдрийг баржээ. Энэ хооронд түүний дагуулж ирсэн казакууд Үенч сумын тэмээ хайж явсан нэгэн иргэн, шөнө нь багийн дарга Гэцэлийнд хонож байсан Чогров нарын хоёр цэргийн даргыг алж Гэцэлийг бугуйлдан чирч давхижээ. Гэцэл чирэгдэн явахдаа нэгэн том бутнаас зууран чирч явсан казак нь хойш татагдаж байх яг тэр үед морь манаж байсан цэрэг хажуунаас буудахад сандарсан казак Гэцэлийг орхиж зугатаасанаар Гэцэл амьд гаржээ. Сагадайг нягтлан байцаахад тэрээр уйлах шахан үнэнээ хэлэн гуйж итгүүлэн Булганы отрядыг Мэргэн уулын зүг хөдөлгөв. Уулыг тал талаас нь бүслэн ширүүн тулалдаан болж ирсэн казакуудаас 26-г нь устгаж нэг казак давсгандаа хүнд шархдан морины сайнаар давхисаар Дамжигт хүрч нас барсан бөгөөд шарилыг нь чулуугаар дарсан нь одоо жижигхэн чулуун овоо болжээ. Нэг цагаан морьтой казак Булган гол, Нарийнийг өгсөн дутааж хил даван одсон байдаг. Энэ тулаанд Офицер Лхагвадорж гарамгай байлдаж нас барсан бөгөөд хожим нь Монгол улсын баатар цолоор нэхэн шагнажээ. Сагадайг Булган суманд байлгахад амь насанд нь аюултай байсан тул Ховд аймгийн Ховд суманд шилжүүлэн суулгаж тариалан нэгдэлд насан өөд болтлоо мал маллан амьдарч байсан гэдээг. Сагадайн үр хүүхэд хамаатан садан одоо ч гэсэн Ховд аймагт байгаа бизээ.

5 comments:

  1. http://youtu.be/IctCE7BXbVs

    ReplyDelete
  2. "Босго, Тотго" олон ангит киноны дуу. Гүдэс аялгуу.
    Дуучин Н.Гантулга
    Үг: Д.Норов ТС
    Ая: Т.Сэр-Од УГЗ
    Хил хамгаалах ерөнхий газар. Монголын үндэсний олон нийтийн телевиз

    ReplyDelete
  3. Өнөөдөр эх оронд минь болсон үйл явдалтай холбогдуулан жинхэнэ эх орончдын тухай өгүүлэх "Босго, Тотго" олон ангит киноны дууг хүргэж байна. Босго, Тотго олон ангит кино нь 60 ангитай бөгөөд МҮОНТ, Хил хамгаалах ерөнхий газар хамтран хил хамгаалах байгууллага үүсч хөгжсөний 80 жилийн ойд зориулан бүтээсэн ажээ.

    ReplyDelete
  4. Casino Site | Exclusive offers and bonuses for all types of players
    At Casino Site, you choegocasino will septcasino find the latest casino games, sports, casino games, and live dealer games. This unique kadangpintar gaming experience is

    ReplyDelete
  5. Super Slots sports activities a simplistic web site design that interprets well into smaller screens. The site works well and is easy to navigate, all on-line on line casino video games can be found, but we find the shortage of additional filtering options a little bit annoying. Internet casinos supply diverse extras – deposit/no deposit/welcome, and so on. It’s essential to thoughts that|do not neglect that} to withdraw them, gamblers are to wager a particular amount. For instance, if the requirement is x20, it’s essential to guess 20x the bonus sum before having a chance to withdraw winnings. Competitive gameplay – Many skill-based on line casino games supply competitive gameplay, allowing gamers to put their expertise to the take a look 바카라 at in opposition to different avid gamers all over the world.

    ReplyDelete