ДУУЛИАНТ ДУУТЫН АГУЙ
Ховд аймгийн Дуут сумын нутагт нэгэн агуйд 1930-аад онд сүм хийдүүдийг
нураан түйвээхэд ховор нандин бурхан тахил судар ном зэрэг олон
зүйлсийг хүрээ хийдийн лам нар нь нуусан байсан гэдэг.
1990-ээд оны
эхээр Батчулуун З.Тогтуун нарын хэдэн хүн уг агуйг ухаж эд зүйл авсан
хэмээн Ховд аймгийн цагдаа шүүхээр хэсэг явж билээ. Нутгийн хүмүүс
тэднийг нэлээд зүйл олсон гэж хардан
хэлцгээдэг боловч тэдгээр хүмүүс "бид орох гэхэд багтахгүй байсан учир
агуйн амыг томосгох гээд тэсэлгээ хийхэд агуй тэр чигээрээ нурж
дарагдсан" хэмээн мэдүүлсээр хэргээ цайлгасан гэдэг. Хэргийг хөөн
хэлэлцэх хугацаа нь дууссан боловч тэд үнэнээ хэлэхгүйл боловуу. Уг нь
тэр эд зүйлийг бүрэн бүтнээр нь олж авсан бол шашин соёлын үнэт дурсгал,
ховор нандин ном судрууд түүхэн дурсгал болон үлдэж олны хүртээл болох
учиртай байлаа.
No comments:
Post a Comment