Monday, November 11, 2013
УУЛС, ТУУЛЬСЫН ӨЛГИЙ УРИАНХАЙН ЗАРИМ АРДАРТНААС...,
Урианхай түмэн ардын засгийн үед ч , ардчилсан засгийн үед ч ажил хөдөлмөр, авьяас билгээрээ тодорсон олон охид хөвгүүдтэй. Улсын аварга малчин Б.Шижээ, Ц.Олдох, гавьяат уурхайчин Д.Пүрэв мянгат малчин У.Батсуурь, М.Цэвээн, төрийн шагналт "Жангарын туульс"-ыг өвөг удмаасаа өвлөн авч хойч үедээ уламжлан хадгалуулсан Авирмэд, туульч
С.Чойсүрэн, доктор Д.Баасанжав, Х.Оюунцэцэг, Очиржав, Б.Сурмаажав, Б.Мөнгөнхөлөг, Т.Хоролжав, Б.Хандаа, Д.Лхаашид Г.Пүрвээ М.Өлзийтогтох, зохиолч Лха.Дарьсүрэн гавьяат тээвэрчин Намсрай, багш Н.Дашган, яруу найрагч С.Бүрнээ, Ё.Цэдэнбал, Д.Чинзориг, болор цомын эзэн яруу найрагч Х.Эрдэнэбаатар, уулын спортын мастер Б.Эрхэмбаяр нарын олон хүмүүс Монгол орондоо нэр алдраа цуурайтуулсаар байна. Урианхай түмэн Монгол улсын хамгийн өндөр уулсыг түшин уулсынхаа оргил мэт тэнгэрлэг бүтээл, тэмцэл хөдөлмөрийн манлайд нь явсаар ирсэн.
Төр нийгмийн зүтгэлтэн Ш.Адьшаа, Н.Эрдэнэтунгалаг нар нутаг ус Ховд аймгаа хөгжүүлэх үйлсэд ихээхэн хичээл зүтгэл гарган ажиллаж байгаа нь Урианхайчуудаар барахгүй Ховдын ард түмний гүн талархлыг хүлээсээр байна.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment