Monday, November 11, 2013

 ТҮҮХЭЭС...
Монголын эзэнт гүрний дараа бага хаад эвдрэлцэн Монгол улсыг тараан бутрааж харийн нутагт тулалдаж явсан олон мянган цэрэг эрс Монгол орондоо эргэж ирэлгүй одоогийн Иран, Ирак, Афганистан, Энэтхэг, Бирм, Унгар, болон Европийн олон оронд үлдэж эх нутагтаа эргэж ирээгүй юм. Тэдний ихэнх нь тухайн улс орныхоо уугуул иргэд нь хэмээн өөрсдийгөө боддог боловч түүх намтараа судалсан нэг хэсэг нь өөрсдийгөө Монгол угсаатан гэдгээ мэдэцгээдэг юмаа.

Бага хаадын үед Чингисийн удмын бус ганц хүн хаан болсон нь Ойрадын Эсэн тайш бөгөөд Чингисийн удмын биш гэдгээр нь шалтаглан түүнийг хаан ширээнээс халиулсан байдаг. 17-р зууны үед Монголыг дахин нэгтгэх үйл явдал санаа сэдлүүд хэдэнтээ гарсан боловч хаан ширээнд суух хүнийхээ талаар санаа бодол нэгдэж чадаагүйгээс бүтэлгүйтэж иржээ.
Түүний нэгэн илрэл нь Монгол улсаа нэгтгэх гэсэн Галдан, Чухандорж, Занабазар нарын хоорондын сөргөлдөөн юм. Тэр үед Засагт хаан аймгийнхан Зүүнгар буюу Галданбошигтийг дэмжиж байсан бөгөөд Галданг хаанаа хэмээн хүлээн зөвшөөрч байсан байна.
Галдангийн түүх домогтой холбоотой олон газрууд Засагт хааны нутагт байдаг бөгөөд тухайлбал Хар азаргын нуруу, Дарви зэрэг газрууд одоо ч холбогдон яригдсаар байдаг.

1 comment:

  1. Once slots took hold in Marion, however, they both started gambling every single day. In April, Steve, a 35-year-old filmmaker from Los Angeles, was at the Venetian in Las Vegas enjoying in} a Wheel of Fortune slot machine and feeling like a million bucks. He was taking $7 spins and after an hour of sinking $500 into the machine, Steve got a gold spin bonus and won $700. The next day, he was still feeling lucky and found what he thought was a 1xbet “hot” machine. He ran to the ATM to get another $200, misplaced again, and at last walked away—after losing $1,400. You now know about variety of the} most important differences between the cellular and desktop slots – and you have got} also discovered some more about their similarities.

    ReplyDelete