Monday, November 11, 2013
ДАРВИ ХЭМЭЭХ НЭРИЙН ДОМОГ
Дайчин баатар Галдан хаан
Дайнаас буцах замдаа
Хөнхөрийн голд хүрээлэн бууж
Хөлстэй тохмоо зөөлөн авлаа
Цаст Сутайдаа мөргөн сууж
Цайныхаа дээжийг өргөн байж
Дайны цагт нөхөр болсон
Дарвидаг хээрээ сэтэрлэж тавилаа
Унасан эзнээ бүү март
Уугуул нутгийнхаа шүтээн бол
Эрчүүд бүхэн нь хийморьтой байг
Эмэгтэй бүхэн нь уран байг
Агт мор нь аргамаг байг
Адуу мал нь олон болог
Олхонууд овогтон хийморьтой байг
Олон үедээ штэгдэж байг
Хээр морио сэтэрлэж тавилаа
Хэрэг зоригоо даатган үлдээлээ
Тэр л цагаас эхлэн
Тэнгэрийн хүлэг хээр морь
Дарвидаг хээрийн нутагласан газрыг
Дарви гэж нэрэлсэн домогтой
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment