Monday, November 11, 2013

ЦАЙНЫ БУЛАН

Буянт голын адаг Хар ус нуурын нэгэн тохойг "Цайны булан" гэдэг. 1940-д он буюу эх орны дайны үед уух цай, татах тамхи нэн ховордож хүмүүс элдэв янзын өвс ургамал чанаж уух, тамхи орлуулан татах явдал гарч байжээ.

Тэр үед Цайны буланд ургадаг нэгэн төрлийн өвс хамгийн сайхан цай болж тэр хавийн хүмүүс өөрсдөө чанаж уух холын хүмүүст худалдах зэргээр бага ч гэсэн ашиг олж байсан гэдэг. Тэр цагаас одоо хүртэл уг газрыг "Цайны булан" гэж нэрлэсээр иржээ. Нутгийн буурлууд энэ өвсний нэрийг мэдэх нь дамжиггүй. Нутагтаа очих цагаар энэ ургамаар цай чанаж ууж үзье байз.

No comments:

Post a Comment