АНАГААГЧ ЧУЛУУ
Ховд аймгийн Жаргалант сумын доохон талд Богочийн рашаан гэж нэгэн
сайхан ус бий. Энэ усны доод талд баригдсан цэвэрлэх байгууламжийн бохир
ус алдагдаж рашааныг нэгэн үе тун их бохирлосон бөгөөд энэ үед
Ховд
хотын дарга байсан Ж.Бямбаа гуай ихээхэн анхаарал тавьж арга хэмжээ
авснаар орчиныг нь цэвэрлэж рашааныг хамгаалалтанд авсан юм. Уг рашаан
нь алив хордлогийг тайлдаг,элэг ходоодонд
сайн хэмээн Ховчууд шүтэн хэрэглэсээр иржээ. Рашааны дээхэн талд яг
улаан богоч дээр нэгэн шидтэй чулуу бий. Энэ чулууг гаднаас нь харахад
арзайж барзайсан нэлээд том хэмжээтэй овгор товгор бөөрөнхий хэлбэртэй
чулуу байдаг. Гар нүүрэн дээр үү буюу ургацаг гарсан хүмүүс үүгээ хүргэн
зүлгэвэл тэр нь дорхноо алга болдог юм билээ. Увс аймгийн Улаангом
хотын нэг хүн олон жил эмчлүүлээд эдгээгүй хүүхдийнхээ үүг тэр хаданд
зүлгэн арилгалаа хэмээн тэр хадыг ихэд баярлан сүү өргөн мөргөж байсан
гэдэг.
No comments:
Post a Comment