МЯНГАД ЯСТАН ГЭЖ ҮГҮЙ
Хотгойдын шадар ван Чингүнжав Манжийн эсрэг тэмцэж явсаар урвагчидын
балгаар баригдан Бээжинд хүргэгдэн зоосны нүхээр маахаа шулуулан
үрэгдсэн гэдэг. Чингүнжавтай шадарлан явсан нутаг хошууны хотгойдуудыг
манжууд хавчин хяхаж алж талан нутаг орондоо байхад бэрхтэй болсон тул
нэг хэсэг айл өрхүүд дүрвэн зугатаж Хар ус нуурын хойт үед ирж засаг
ноёноос нутаг хошуундаа оршин суулгах зөвшөөрөл гуйхад нь хошууны ноён
нь "Та нар мянган цэрэг жагсаавал нутаг олгон суулгая" гэжээ. Хотгойдууд
мянган эр цэрэг жагсаах гэсэн боловч хүний тоо хүрэхгүй байсан тул
эмэгтэйчүүддээ дуулга өмсгөн хутга зүүлгэж жагсаан хүнийхээ тоог мянгад
хүргэсэнээр уг нутагт нутаглан амьдрах зөвшөөрөл авч чаджээ. Тэр цагаас
хойш уг хотгойдуудыг Мянгат хэмээн нэрлэсээр одоо Мянгад болон Ховд
аймгийн нэгэн сум болжээ. Мянгадуудын домоглон ярьдгаар "Та нар хөх
хаяавч, хөх өрхтэй байгаарай. Би түүгээр чинь таньж эргэж ирнэ" гэж
Чингүнжав хэлсэн тул энэ домог одоо ч амь бөхтэй оршин мянгадууд хөх
хаяавчтай айлууд олон үзэгддэг бөгөөд эмэгтэйчүүд нь бүсэндээ хутга
зүүдэг уламжлал одоо ч мэр сэр үзэгддэг. Иргэний үнэмлэхэн дээр яс үндэс
мянгад гэх нь зохимжгүй бөгөөд угтаа тэд "хотгойд" гэж бичвэл илүү
зохимжтой юмаа.
No comments:
Post a Comment