Monday, November 11, 2013

ХУДАГТ ХАЯГДСАН ЭРДЭНЭС

1937 оны үед Ховд аймгийн сэхээтэн , лам хар болон хөрөнгөлөг чинээлэг хүмүүсийг феодал эсэргүү хэмээн хэлмэгдүүлэн шоронд хийхдээ хэрэглэж байсан мөнгөн хэрэглэл хэт хутга, мөнгөн оосор цохилуур сэтгүүр хөөрөг ганс,

ээмэг зүүлт гэх зэрэг алт мөнгөн эдлэлүүдийг нь аймгийн төвийн нэгэн хуучин худганд хийсэн гэдэг. Тэр худаг нь аймгийн төвийн хуучин хорихын хашаанд байсан гэх бөгөөд тэр газар нь одоогийн Амарсанаагийн хөшөө бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн хашааны баруун хойд булан хавьд байдаг. Тэр худгийг олох гэж 1990-ээд оны эхээр хүмүүс хайж байсан боловч олоогүй өнгөрсөн. Тэр бүхнийг олж одоогийн ханшаар үнэлвэл олон арван сая төгрөг болох байхаа. Түүнийг 1970-аад онд цагдаагийн алба хашиж байсан Батсуурь гэдэг хүн мэддэг байсан боловч хүмүүст зааж өгөөгүй юм гэдэг. Бодвол тухайн үеийн намын хатуу хараа хавчлагаас болгоомжилсон хэрэг биз ээ. Зарим ам дамжсан яриагаар уг эдлэлүүдийг их гүүрийн ард байдаг Шар сүмийн худганд хийсэн ч гэх яриа байдаг юм билээ.

1 comment:

  1. Harrah's Cherokee Casino - Mapyro
    Information and Reviews about Harrah's Cherokee Casino 바카라 패턴 in Cherokee, NC - view photos, 구리 출장마사지 profile pictures and 과천 출장샵 albums 하남 출장마사지 from Mapyro 군산 출장마사지 of Cherokee,

    ReplyDelete