АЛАГ УУЛ
Энэ
бол Ховд аймгийн Дөргөн сумын нутагт орших "Алаг уул" хэмээн нэрлэгдсэн
байгалийн сонин тогтоцтой нэг тал нь ув улаан, нөгөө тал нь хав хар
өнгө хоршин цогцолсон догшин сүртэй хайрхан юм.
Сайхан нутгийн тухай их зохиолч Т.Галсан:
Шувууд нь буухаараа Нуур нь үзэгддэггүй
Шувууд нь нисэхээр Тэнгэр нь харагддаггүй гэсэн бол
мөн л ардын их найрагч Д.Пүрэвдорж:
Нууранд нь хун өвөлжсөн
Нутагт нь хүн хорогдсон Дөргөн нутаг сайхан нутаг хэмээн магтан шүлэглэсэн байдаг.
No comments:
Post a Comment