Monday, November 11, 2013

 НЭГЭН САЙХАН ТҮҮХ

Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн...
Туулайн гүйдэл шиг салхинд
Туулийн шугуй найгана
Уулын согоо шиг бүсгүйд
Хайрын сэтгэл дасна... 

гэсэн Монголын яруу найрагт шинэ уур амьсгал оруулсан нэгэн дууны шүлгийг Монголын ард түмэн эндахгүй сайн мэднээ. Ам дамжсан яриагаар энэ шүлгийг тэр үедээ согоо шиг сайхан хүүхэн байсан Цагаан гэдэг эмэгтэйд зориулсан гэдэг. Цагаан гуай одоо Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн номын санчаар ажилладаг бөгөөд түүний нөхөр нь алдарт зохиолч Лодонгийн Түдэв гуай юм.
Б.Явуухулан гуай Горькийн утга зохиолын дээд сургуулийг төгсөөд ирэхэд нь Л.Түдэв Цагаан гуай хоёр гэр бүл болсон байсан гэдэг.
Б.Явуухулан гуай жаахан халамцчихаад:
" Туулын шугуйд нэг бүсгүй нуучихаад сургуульд явсан чинь, "Уулын үер" /Түдэв гуайн зохиолын нэр/ аваад явчихжээ. За яахав согоо олдохгүй юмаа гэхэд согоонцор олдох байлгүйдээ" гэж хэлж байсан гэнэлээ. Төд удалгүй Б.Явуухулан гуай Дорнод аймгийн Адъяа гэдэг сайхан бүсгүйтэй ханилан суужээ.

1 comment:

  1. Баярлалаа их сайхан мэдээлэл байна. Туулын шугай хэмээх 20хон мөрт шүлгээрээ Монгол бүсгүйн гоо үзэсгэлэн, тал нутгийг хүртэл нүдэнд харагдахуйяа дүрсэлж чадсан энэхүү гайхамшигт утга санаа бүхий шүлгийг бичих болсон шалтгаан, үүдлийг мэдэхийн тулд өгүүлэл эргүүлж, Б.Явуухулангийн намтар, УБ-г судалж байгаад эцэст нь нэмэр болохуйц энэ үнэтэй сайхан мэдээллийг таниас, танай сайтаас олж авсандаа талархаж байнаа. Б.Явуухулангийн олон сайхан шүлэгт задлал хийж, бичих болсон үүдэл шалтгааныг тайлбарлан таниулж өгч байгаарай баярлалаа :)))

    ReplyDelete