Monday, November 11, 2013

  
ХАРУУЛ ОВООНЫ ДОМОГ

Түүхийн нэгэн цагт эдүгээ Харуул овоо сүндэрлэн байх нутагт цаг төр үймэж, өвчин тахал дэлгэрч түмэн гамшиг тохиолджээ. Энэ зовлон бэрхшээлийг гэтлэх арга замыг асуулгахаар
Тангад нутагт элч илгээжээ. Тангадын мэргэчүүд танай нутгийн нэгэн сайн эрийг амьд дээр нь бунхлан оршуулваас энэ гай зовлон арилах юм байна хэмээн хэлжээ. Явсан элч буцан ирж хаандаа энэ тухай айлтгахад хаан шадар жанжингуудаа цуглуулан энэ тухай хэлж та нарын аль нэгийг нь бунхлан оршуулахаас өөр аргагүйд хүрлээ гэхэд баатар жанжингууд нь бараан царайлан чимээгүй сууцгаав. Тэгтэл хааны ач хүү нь нутаг хошуугаа аюул гамшигаас аврах юм бол би бунхлуулья гэжээ. Хаан үүнийг сонсоод ихэд цочирдсон боловч нутаг орныхоо амар амгалан, эрүүл энхийг эрхэмлэн ач хүүгийнхээ хүсэлтийг ёсоор болгохоор зарлигдав. Ингээд ач хүүг хайртай хүлэг морь, өвч бүрэн зэвсэгтэйгээр харуул овоон дотор амьдаар нь бунхалжээ. Бунхлуулсан хааны ач хүүгийн дуулж байх нь гурван өдөр, гурван шөнө бунхан дотроос сонсогдсоор чимээ алдарсан гэдэг. Харуул овоог барихдаа Булган голоос харуул овоо хүртэл хүмүүс цувран зогсож суулгатай /хувинтай/ усыг дамжуулан овоог барьж буй газарт хүргэсэн гэдэг. Тэр өдрөөс хойш Харуул овоог нутаг усаараа хүндэтгэн хэн ч хөндөлгүй өдийг хүржээ.

Ховд аймаг Үенч сум

1 comment:

  1. AIMHARA: Babyliss Pro Titanium - TITanium Arts
    › › ceramic or titanium flat iron › TITanium ridge titanium wallet Arts revlon titanium max edition Totanium. 0 votes. 0 comments. 0 Comments. 0 Comments. titanium wood stove 0 Likes. 0 Comments. 0 trekz titanium pairing Comments. 0 Comments. @sarahabyliss-pro titanium.

    ReplyDelete