ВАНСЭМБЭРҮҮ
Торго шиг зөөлөн дэлбээтэй
Тоос буудгүй Вансэмбэрүү цэцгийг
Учран хараад мөнхөрнө гэдэг
Урьдын үг үнэн болов уу
Тэгвэл би тэр сайхан Вансэмбэрүү цэцгийг
Тэртээ уулын оройд байвал
Ээжийгээ би үүрээд
Энэхэн насандаа очих байлаа...,
Хэрийн хүнд олддоггүй Вансэмбэрүү цэцгийн нутаг Ховд аймгийн
Мөнххайрхан сумын нутаг Арцат, Долоон нуурын эхэнд цайран байх цэцэгсийг
оройн наран доор харахад сэвлэг нь хийсэх хүүхэд адил харагдаж хүн
байгалийн алтан хэлхээсийг сануулдаг.
No comments:
Post a Comment