Monday, November 11, 2013

УС НУТГИЙН НЭГЭН ДОМОГ

Эрт урьдын цагт нэгэн сайхан бүсгүйг харь нутгийн хаан богтлон одоогийн Бээжин хотноо авч одов. Харьд очсон бүсгүй ус нутгаа санан үг дуугаралгүй, хоол ч идэлгүй олон хоножээ.

Санаа зовсон хадам эцэг нь бэрээсээ юунд санаашран гуниглан буйг асуухад хариуд нь "умбаж шумбаж өссөн мөрөн голоо санан санан санаашрав" хэмээн хариулжээ. Тэгэхэд нь хадам эцэг нь Сартагтай баатрыг дуудан ирүүлж тэр санаад байгаа голыг нь Бээжинд урсган авчир хэмээн тушаажээ. Сартагтай баатар бүсгүйн шумбаж өссөн голыг Бээжинлүү урсган авчраад хаандаа ийнхүү айлдав:
"Нутгийнх нь голыг хүүхэдтэй авгай шиг уйлуулан
Ботготой ингэ шиг буйлуулан авч ирэв" гэж айтгажээ. Ийн хэлмэгц ханаран урсаж байсан гол буцан урсаж гэнэ. Сартагтай баатар ихэд уурсан нэгэн хүрз шороо хутган буцахдаа
"Эргэж эх арал бол
Буцаж булжим тохоо бол" хэмээн шороогоо шидсэн нь эдүгээгийн "Агваш" хэмээн нэрийдсэн эх арал болон тогтжээ. Энэ домгийн улбаат Сартагтайн гуу, Булжим тохой, Агваш арал, Ховд аймгийн Хар ус нуурын цогцолбор газарт Нутгийн түмний бахархал болон оршдог.

1 comment: