МОНГОЛЫН ИХ ХАТАД
Сайн
байцгаана уу. Фейсбүүкийн эрхэм найзууддаа энэ өдрийн мэнд хүргэе. Энд
нэгэн сайхан бүтээлийг танилцуулах гэсэн юм. Хэрвээ та бүхэн санаж
байгаа бол өмнө нь Чингис хааны тухай “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч эзэн
“ хэмээх хосгүй бүтээлийг танилцуулж байсан билээ.
Харин энэ удаад Монголын түүхэн их хатдын тухай гарчигнаасаа л эхлээд сонирхолыг минь маш их татсан Миний хувьд гайхамшиг гэж хэлж болох “ Чингис хааны эзэнт гүрнийг охидууд нь аварч хамгаалсан түүх” хэмээх зохиолыг уншиж үзлээ. Хуудас эргүүлэх тоолонд өвөг дээдсээрээ, эх орноороо , хатан зоригт мятаршгүй тэмцэгч бүсгүйчүүдээрээ бахархаж омогшиж байсан юм.
2010 онд Jack Weatherford гуайн Монголын түүхийг өгүүлсэн хоёр дахь ном нээлтээ хийсэн нь “ Монголын их хатдын нууц товчоо” байлаа.
“Бүсгүй хүний үс урт, ухаан богино” гэдэг үгийг эрт цагаас уламжилж авсан мэт амны зоргоор чалчицгаадаг. Гэвч үгүй юмаа. Чингис хаан бүсгүй хүний ур чадвар авъяас билгийг Монголын болон дэлхийн төрд хамгийн ихээр ашиглаж чадсан. Тэдний суу алдрыг өөрийн дэмжлэг , өөрсдийн нь зүтгэлээр үнэлж чаддаг нэгэн болохыг энэ ном баталжээ. Монголын эзэнт гүрний түүхэн их эргэлтийн жил болох 1206 онд Чингис хаан өөрийн хатад, бүсгүй үрсдээ төрийн жолоог эмхэрдэн атгах өндөр хариуцлагыг өгч хөвгүүдээсээ ч их найдлага тавьж байв. Цаашлаад түүний бэрүүд олон үеийн эмэгтэй үе залгамжлагчид дэлхийн ямарч түүхэнд урьд хожид байгаагүй хүчирхэг гүрнүүдийг авъяаслагаар удирдаж байсан байна.
Эмэгтэй хүнийг гадуурхаж, муучилдаг, гоочилдог сэтгэлгээ бол Монгол эмэгтэйчүүдийн эсрэг нахиад , зүрчидээс үе уламжлан ирсэн бодлого болохыг энэ ном батлав. Чингис хаан бол өдгөө цагт маргаан дагуулдаг хүйсийн тэгш эрхийн асуудлыг тэртээх 13-р зуунд шийдэж чадсан суутан байсан. Энэхүү номыг уншсан Монгол бүсгүй хүн бүр хараа дээгүүр, өөртөө итгэлтэй омог бардам алхаж, харин түүнийг уншсан эр хүн Монгол бүсгүйчүүдээ хүндэтгэн ойлгож бахархаж байна.
Ийнхүү эдгээр номоор орчин цагийн иргэд хүмүүжиж бас өвөр зуурын өчүүхэн асуудалд учраа олох сайн гарцад суралцаж байна.
Jack Weatherford Foundation хамт олонд талархахгүй байхын аргагүй юм. Та бүхэнд гүн талархал илэрхийлье.
Монгол түүхийн үнэн мөний тусгалыг тодруулж гуйвагдсан, булаагдсан түүхийг зохистой байранд нь авчирж Монголын залуусыг эх түүхээ ойлгож дээдэлдэг болоход хүчин зүтгэж байгаад нь Монголдоо хайртай нийт залуу болон, түүхэндээ хайртай, бахдан биширч, хүндлэн дээдэлдэг иргэн хүнийхээ хувьд чин сэтгэлийн угаас түмэнтээ талархюу.
Хэний ч өмнө өвдөг бохирч үзээгүй “Хаан завилгаатай, хатан зохироотой” Монгол түмнийг минь Чингис хааны босоо цагаан сүлд мөнхөд ивээлдээ аваг. .. Сайн үйлс дэлгэрэх болтугай

No comments:
Post a Comment